Сэдэв

Дэлхий даяарх удирдлагын газар

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн дэлхий даяарх удирдлага нь Юта мужийн Солт Лэйк хотын төвд 1847 онд анхдагчид ирж суурьшсанаас хойш байрлаж байна.

Өнөөдөр сүмийн удирдагчид эндээс 160 гаруй улс орон дахь сүмийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг. Гэсэн хэдий ч, дэлхий даяарх төвлөрсөн бус удирдлагатай бүс нутагт мөн үндэстний түвшин дэх захиргаа нь голдуу санваартан томилж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Ариун сүмийн талбай нь жилд сая сая жуулчны анхаарлыг татдаг бөгөөд Юта мужийн жуулчид очдог номер нэг газар юм. Ариун сүмийн талбай нь Солт Лэйкийн ариун сүм, Табэрнэкл (Мормон табэрнэклын найрал дууны гэр болох), Чуулганы танхим болон зочдын хоёр төвөөс бүрдэнэ.

Ариун сүмийн талбайн зүүн талд Сүмийн удирдлагын байр, Сүмийн захиргааны байр, Иосеф Смитийн дурсгалын барилга болон Халамжийн Нийгэмлэгийн байр байрладаг. Эдгээр барилгыг сүмийн бүх хэлтэс, ерөнхий удирдлага албан ажилдаа ашиглаж байна.

Ариун сүмийн талбайн баруун талд Гэр бүлийн түүхийн номын сан — буюу дэлхийн хамгийн том гэр бүлийн түүхийн байгууламж болон Сүмийн түүх ба урлагийн музей байрладаг юм.

Ариун сүмийн талбайн хойд талд нь дэлхийн хамгийн том танхимуудын нэг — 21000 хүний ​​суудалтай Чуулганы төв байрладаг. Үүнийг дэлхийн өнцөг булан бүрд байгаа гишүүдийнхээ янз бүрийн бүлгүүдэд зориулсан хаалттай чуулганы нэвтрүүлгүүд мөн сүмийн дэлхий даяарх бүх гишүүдэд зориулсан хагас жил тутамд болдог хуралдаануудыг зохион байгуулахад ашигладаг. Чуулганы төвд олон төрлийн концерт, тоглолт зохион байгуулагддаг. 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.