Сэдэв

Гэр бүлийн түүхийн төвүүд

Гэр бүлийн хайлт (FamilySearch) нь 126 улсад орон нутгийн 4600 салбартай ба тэнд хүн бүр угийн бичгээ олж авах болон гэр бүлийн түүхийн талаар хувийн туслалцаа авах боломжтой. Эдгээр төвүүдэд: Солт Лэйк хот дахь дэлхийд алдартай Гэр бүлийн түүхийн номын сан мөн Аризонагийн Мэса, Калифорнийн Лос Анжэлэс хотууд дахь томоохон орон нутгийн төвүүд, хожмын үеийн гэгээнтнүүдийн цуглааны байранд ихэвчлэн байрладаг жижиг төвүүд багтдаг.

Гэр бүлийн түүхийн төвүүд нь үнэ төлбөргүй бөгөөд олон нийтэд нээлттэй байдаг. Мөн мэдлэг туршлагатай сайн дурын ажилтнууд ажилладаг юм. Төв бүр нь туршлагатай, туршлагагүй шинэхэн гэр бүлийн түүхчдийг өөрсдийн өвөг дээдсийн талаар судлах тоног төхөөрөмж, материалуудаар хангадаг.

Тэдгээр төв нь угийн вэбсайт хуудсыг үнэгүй хэрэглэх эрхээр хангадаг. Мөн хэрэглэгчид бага хэмжээний төлбөртэйгөөр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн номын сангуудаас зээлээр олгодог, асар том цуглуулга болох 100 гаруй орны 2.5 сая бичил хальснаас хэрэглэж болдог.

Түүнчлэн Нэгдсэн Улсын зарим нийтийн номын сан болон түүхийн нийгэмлэгүүд нь FamilySearch Affiliates (Гэр бүлийн хайлтын салбар) гэсэн нэрээр байдаг бөгөөд хэрэглэгчид эдгээр эх сурвалжийг ашиглах эрхтэй.

FamilySearch вэбсайт руу ороод та хамгийн ойр байрлах гэр бүлийн түүхийн төвийг олоорой.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.