Удирдагчийн намтар

Ахлагч Робэрт Д. Хэйлс

Ахлагч Робэрт Д. Хэйлс Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын гишүүнээр 1994 оны 4-р сарын 2-нд дэмжигдэн батлагдсан юм.

Ахлагч Хэйлс 1975 оны 4-р сарын 4-нд ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсан. Тэр Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын туслахаар үйлчилж байгаад дараа нь Далын нэгдүгээр чуулгын гишүүнээр үйлчилсэн юм. Тэр 1985 оны 4-р сараас эхлэн сүмийн тэргүүлэх бишопоор Арванхоёр Төлөөлөгчийн чуулгад дуудагдах хүртлээ үйлчилсэн билээ.

Тэр ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдахаасаа өмнө бүс нутгийн төлөөлөгчөөр 5 жил ажилласан ба эхний жилүүдэд салбарын ерөнхийлөгч, бишоп, дээд зөвлөлийн гишүүн, гадасны ерөнхийлөгчийн зөвлөх гэх мэт дуудлагуудад үйлчилж байв. Тэрээр 1970-аад оны сүүлээр Англид Лондон номлолын ерөнхийлөгч ба Ням гарагийн ангийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх байсан.

Сүмийн бүрэн цагийн номлолд үйлчлэхээсээ өмнө ахлагч Хэйлс үндэсний томоохон 3 компанид удирдах албан тушаалд ажиллан, бизнесээрээ олонд танигдсан юм.

Ахлагч Хэйлс Нью Иорк хотод төрсөн бөгөөд Ютагийн Их сургуулийг төгсөж, Харвардын Их Сургуульд бизнесийн удирдлагаар магистрийн зэрэг хамгаалсан. Тэрээр АНУ-ын нисэх хүчинд тийрэлтэт онгоцны нисгэгчээр алба хаасан юм.

Тэр Мэри Крандаллтай гэрлэсэн бөгөөд тэд одоо хоёр хүүтэй.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.