Удирдагчийн намтар

Ахлагч Гэррит В.Гонг

Ахлагч Гэррит В.Гонг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Далын Нэгдүгээр Чуулгын гишүүнээр 2010 оны 4-р сарын 3-нд тавин зургаан насандаа томилогджээ. Тэрээр дуудагдах үедээ Юта Өмнөд Бүсийн Далын 50-р Чуулгын гишүүнээр үйлчилж байжээ. Тэрээр одоо Азийн Бүсийн ерөнхийлөгчөөр үйлчилж байна.


Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн ахлагч Гэррит В.Гонг.© 2011 Intellectual Reserve, Inc. Оюуны өмчийн бүх эрх хамгаалагдсан.
Ахлагч Гонг 1977 онд Ази ба их сургуулийн судлалаар урлагийн бакалаврын зэргийг Бригам Янгийн Их Сургуульд хамгаалжээ. 1979 онд тэрээр философийн магистр, мөн 1981 онд олон улсын харилцааны чиглэлээр докторын зэргийг Оксфордын Их Сургуульд хамгаалсан бөгөөд тус сургуулийн Родес тэтгэлэгт оюутан байв. 1985 онд тэрээр АНУ-ын Төрийн департаментэд Төрийн нарийн бичгийн тусгай туслахаар, 1987 онд Хятадын Бээжин хотноо АНУ-аас тус улсад суух элчин сайдын тусгай туслахаар тус тус ажиллаж байв. 1989-2001 онуудад тэрээр Колумбын Вашигтон хот дахь Стратеги, олон улс судлалын төвд хэд хэдэн албан тушаал хашиж байсан. Тэрээр 2010 оны 4-р сар хүртэл Бригам Янг Их Сургуулийн ерөнхийлөгчийн Төлөвлөлт, үнэлгээ хариуцсан туслахаар ажиллаж байв.
Ахлагч Гонг Тайванд бүрэн цагийн номлогч, дээд зөвлөх, дээд пристүүдийн бүлгийн удирдагч, гадасны Ням гаргийн ангийн ерөнхийлөгч, семинарын багш, бишоп, гадасны номлолын ерөнхийлөгч, гадасны ерөнхийлөгч, Азийн бүсийн Дал гэх мэт Сүмийн олон дуудлагад үйлчилж байсан. 

 

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.