Мэдээ мэдээлэл

Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүмүүнлэгийн тусламж үзүүлэв

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага(ДОУЭБ)-аас хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 2016 оны 2-р сард Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт жаран дөрвөн сая гаруй төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хандивлав.

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага(ДОУЭБ)-аас хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 2016 оны 2-р сард Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт жаран дөрвөн сая гаруй төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж хандивлав. Үүнд гурван ширхэг шинэ эх барихын ор, нэг ширхэг кесарев хагалгааны ор, хоёр ширхэг нярайн сэхээн амьдруулах аппарат, умайн хүзүүний оношлогооны аппаратыг тус тус хандивлажээ.

Тус эмнэлэг аймгийн төв эмнэлэг учир жилд ойролцоогоор хоёр мянган нярайг эх барьж авдаг бөгөөд төрөх тасгийн тоног төхөөрөмжүүдийн эдэлгээний хугацаа нь дууссан байв.

Тоног төхөөрөмж хандивлах ёслолд тус эмнэлгийн Төрөх тасгийн эрхлэгч Б.Эрдэнэбулган, Аймгийн эмэгтэйчүүдийн эрх барих зөвлөх эмч Л.Ганболд, Тасгийн эмч Б.Одонтунгалаг, Г.Шүрэнгэрэл, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Ч.Цэрэндагва, Эрүүл Мэндийн газрын дарга Г.Баясгалан, Сувилахуйн албаны мэргэжилтэн А.Баярхүү нар оролцсоноос гадна Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Эрдэнэт 2 салбарын ерөнхийлөгч Н.Чинзоригт, Эрдэнэт 2 салбарын Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ц.Махбал нарын бусад хүн байлцжээ. Тус Сүмийн Халамжийн нийгэмлэгийн эгч нар дөчин таван өлгий оёж эмнэлэгт хандивласан бөгөөд тухайн өдөр байсан дөрвөн амаржсан эхэд өлгийнөөсөө бэлэглэжээ.

Дэзэрэт ОУЭБайгууллагынхан хандивласан тоног төхөөрөмжүүд нь олон эх, нярайг адислах болно гэдгийг сонсоод, сэтгэл хангалуун байв. Эмнэлгийн ажилтнууд ч мөн Дэзэрэт ОУЭБ-ыг тусламж үзүүлсэнд гүнээ талархаж байгаагаа илэрхийллээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.