Мэдээ мэдээлэл

Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тоног төхөөрөмж хандивлав

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас Ховд аймаг дахь Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд нэн зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байсан шарил хадгалах гурван камерт байрлуулах моргын хөргүүр, задлангийн ширээ, задлангийн багаж, хоёр замтай дуслын насос зэрэг нийт арванхоёр сая төгрөгийн үнэ өртөг бүхий тоног төхөөрөмж хандивлав.

Тоног төхөөрөмж гардуулах ажиллагаанд тус аймгийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан орлогч Ч.Чинбат, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн захирал Т.Баяртогтох, Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагыг төлөөлж Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Монгол дахь Ажлын албаны захирал У.Соёлмаа нар байлцлаа.

Хандивын тоног төхөөрөмж тус аймгийн нийт наян нэгэн мянган иргэн, төвийн үйлчлүүлэгчдийн хувьд асуудал шийдвэрлэсэн, цаг үеэ олсон чухал хандив боллоо гэдгийг Ч.Чинбат хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.