Мэдээ мэдээлэл

Англи хэлний багш нарын семинар зохион байгуулагдана

Нийслэлийн их, дээд, ерөнхий боловсролын сургууль, гадаад хэлний төвүүдийн англи хэлний багш нарт зориулан Англи хэлний багш нарын семинарыг 2016 оны 5-р сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Нийслэлийн их, дээд, ерөнхий боловсролын сургууль, гадаад хэлний төвүүдийн англи хэлний багш нарт зориулан Англи хэлний багш нарын семинарыг 2016 оны 5-р сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тус семинарыг Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага(ДОУЭБ)-аас санаачлан ивээн тэтгэж, хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд семинарт TESOL хөтөлбөрийн ерөнхийлөгч асан, АНУ-ын Бригам  Янгийн Их Сургуулийн доктор, профессор Нэйл Ж.Андэрсон,  Багш нарын тэмцээний ялагч, магистр, сургалтын материал зохиогч  Сюзан Л.Гонг,  Бригам Янгийн Их сургуулийн дэргэдэх Англи хэл, Хэл шинжлэлийн тэнхимийн доктор, профессор Норман В.Эванс, Айдахо дахь Бригам Янгийн Их сургуулийн дэргэдэх TESOL хөтөлбөрийн захирал, дэд профессор, доктор Майкл Пол нар оролцоно.

Тус семинар багш нарын ярианы англи хэл заах аргыг сайжруулах, англи хэл заах шилдэг арга техникээс хуваалцахад чиглэгдсэн.

Семинарт их, дээд, ерөнхий боловсролын сургуулиудаас оролцохоор нийт хоёр зуун тавь орчим хүн хүсэлтээ ирүүлээд байгаа бөгөөд семинар Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн байранд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 463001, 99118721 дугаарын утсаар Олон нийттэй харилцах албаны захирал Г.Түвшинжаргалтай холбогдож лавлана уу.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.