Сүм “Дэлхийг гэрэлтүүлцгээе” Христийн мэндэлсний баярын санаачилга гаргалаа

Сүм “Дэлхийг гэрэлтүүлцгээе” Христийн мэндэлсний баярын санаачилга гаргалаа

Дэлхий дахиныг хамарсан онлайн болон орон нутгийн хэмжээнд явагдах арга хэмжээ нь Христийнхтэй адил үйлчлэл дээр төвлөрнө.

Мэдээ мэдээлэл

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Есүс Христийн мэндэлснийг тэмдэглэн өнгөрүүлэх мөн хүмүүсийг Христийн мэндэлсний баярын өдрүүдээр бусдад үйлчлэхэд урамшуулан дэмжих дэлхий дахиныг хамарсан үйл ажиллагааг санаачилж байна. 2016 оны 11-р сарын 25-наас 2017 оны 1-р сарын 1-нийг дуустал “Дэлхийг гэрэлтүүлцгээе” Христийн мэндэлсний баярын санаачилга дэлхий даяар олон түмэнд хүрэх болно.

  

Уг санаачилга нь “Дэлхийн гэрэл” (Иохан 8:12) болох Есүс Христийн гэрлээс хуваалцаж, тэмдэглэн өнгөрүүлэхэд төвлөрнө.

“Бид Аврагчийн үлгэр жишээг дагаж, Түүний хэрхэн амьдарч, заасанчлан амьдрах юм бол тэрхүү гэрэл бидний дотор асаж, бусдын явах ёстой замыг гэрэлтүүлэх болно” хэмээн ерөнхийлөгч Томас С.Монсон 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлжээ.

Христийн мэндэлсний баяраар олон нийтийг Христийн үлгэр жишээг даган үйлчлэхэд урьсан видео бичлэг, Христийн мэндэлсний баярын хуанли орсон хуваалцаж болох агуулгыг mormon.org-оос үзнэ үү. Уг үйл ажиллагаа 12-р сарын 1-ний пүрэв гараг, Дэлхийг хамарсан үйлчлэлийн өдрөөр эхлээд, 12-р сарын 25 хүртэл 25 өдрийн турш үргэлжилнэ. Өдөр бүр олон нийтэд өөр өөр сэдэвтэй, үйлчлэх санаа өгөх нэг богино хэмжээний видео бичлэгийг хүргэнэ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслийн хэрэглэгчид #LIGHTtheWORLD гэсэн үгийг чагт товч ашиглан, туршлагаа хуваалцах боломжтой.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар: “Энэ санаачлагын гол зорилго нь Христийн гэрлээс хуваалцаж, тэмдэглэн өнгөрүүлэхэд оршино. Христийн мэндэлсний баярын энэ өдрүүдэд хүмүүс зөвхөн Аврагчийн талаар бодож, суралцаад зогсохгүй, харин хийснийг нь дагаж хийснээр Түүнийг хэн болохыг танин мэдэх байх хэмээн бид найдаж байгаа” хэмээн хэлжээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.