“25 өдөр 25 арга замаар Дэлхийг гэрэлтүүлцгээе”

“25 өдөр 25 арга замаар Дэлхийг гэрэлтүүлцгээе”

Христийн мэндэлсний баярын “25 өдөр 25 арга замаар Дэлхийг гэрэлтүүлцгээе” кампанит арга хэмжээ

Мэдээ мэдээлэл

Христийн мэндэлсний баярын “25 өдөр 25 арга замаар Дэлхийг гэрэлтүүлцгээе” кампанит арга хэмжээний хүрээнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Монгол дахь Олон Нийттэй Харилцах Алба энэ арван хоёр дугаар сарын 25 хүртэл олон арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

 

Энэ удаа тус алба тухайн өдрийн "Гэр оронгүй хүмүүсийн орогнох газарт цэвэр ус, ундаа, уух зүйл хандивла" гэсэн уриалгын дагуу “Намайг цангаж байхад уух юм өгсөн” (МАТАЙ 25:35) гэсэн утгыг агуулсан үйлс төлөвлөж, “Ачлалт хүүхдүүд” Төрийн бус байгууллагын асрамжийн байранд очжээ. Тус асрамжийн газарт асарч сувилуулдаг сэтгэцийн болон биеийн хөгжлийн бэрхшээлтэй нийт 26 хүн байдаг бөгөөд тэд гэр оронгүй, гадуурхагдсан, хамгийн хайр халамж хэрэгтэй хүмүүс байв.

Сүмийн залуучууд цас мөс арилгах, хоёр агуулахын байрыг цэвэрлэх зэргээр хүн хүч хамгийн их дутагддаг хэсэгт ажиллалаа. Залуучууд амтат хоол унд хийж дайлан, Сүмийн дууллаас дуулж сонирхуулж, гурил, будаа, ургамлын тос, амттан зэрэг хүнс хандивлав. Асрамжийн газрын эмч Болормаа Сүмийн залуучуудын баяр хөөртэй тусалж үйлчлэн, хандив өргөсөнд чин сэтгэлээсээ талархаж байсан юм.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.