“Итгэл найдвар, Боломж Улаанбаатар - 2017” марафон гүйлтэд Сүмийн гишүүд оролцлоо

“Итгэл найдвар, Боломж Улаанбаатар - 2017” марафон гүйлтэд Сүмийн гишүүд оролцлоо

Сүмийн олон гишүүн “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар - 2017” марафон гүйлтэд оролцон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйлсэд хувь нэмрээ орууллаа.

Мэдээ мэдээлэл

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Монгол дахь Олон Нийттэй Харилцах Албаны санаачлагаар Сүмийн олон гишүүн “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар - 2017” марафон гүйлтэд оролцон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйлсэд хувь нэмрээ орууллаа.

 

Уг марафон гүйлтийг Ахиллис Монгол Төрийн Бус Байгууллага 2015 оноос хойш Улаанбаатар хотод зохион байгуулж ирсэн бөгөөд үүнээс хойш давхардсан тоогоор нийт 600 гаруй хүн гүйж, 650 сайн дурын ажилтан зохион байгуулалтад хувь нэмрээ оруулж, 30 гаруй хувийн болон төрийн байгууллага мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэж дэмжин оролцжээ.

Энэ жилийн тус үйлсэд Сүмийн 50-аад тооны залуучууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин гүйж, марафоны арын албаны үүргийг гүйцэтгэгч 700-аад сайн дурын ажилтанд хийсэн амтат хоолоо түгээн үйлчиллээ.

Арга хэмжээний дараа Ахиллис Монгол ТББ-ын тэргүүн О.Саранчулуун залуучуудын оролцоонд сэтгэл хангалуун байсан бөгөөд баярласан талархсанаа илэрхийлж, талархлын бичиг гардуулав. Мөн тэрээр ирэх жилүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сүмийн залуучууд нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд итгэл бишрэлээрээ нэгдэн оролцсоноос гадна бямба гаргийн амралтын өдрөө бусдад урам зориг өгөх, сайныг дэмжихэд зориулсан залуучуудаараа бахархаж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.