Мэдээ мэдээлэл

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага Хорих 405 дугаар ангитай хамтран эрэгтэйчүүд, аавуудад авьяас, ур чадвараа хөгжүүлэхэд нь туслав

Хорих 405 дугаар анги нь Улаанбаатар хотоос хойд зүгт дөч гаруй километрийн зайд байрладаг. Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (ДОУЭБ) саяхан тус ангийн хурандаа С.Батсайхан, ахмад П.Баярбаатар нартай хамтран ажиллаж, ангийн хоригдлуудын амьдрах ур чадвартай болоход нь туслах төсөл хэрэгжүүллээ.

Хорих 405 дугаар анги нь Улаанбаатар хотоос хойд зүгт дөч гаруй километрийн зайд байрладаг. Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (ДОУЭБ) саяхан тус ангийн хурандаа С.Батсайхан, ахмад П.Баярбаатар нартай хамтран ажиллаж, ангийн хоригдлуудын амьдрах ур чадвартай болоход нь туслах төсөл хэрэгжүүллээ. Одоогоос хоёр жилийн өмнө ДОУЭБ Хорих 405-р ангид жаазны цехийн тоног төхөөрөмж олгож байсан юм. Уг жаазны цех одоо амжилттай ажиллаж байгаа бөгөөд энэ жил ДОУЭБ тус хорих ангид оёдлын машин, оёдлын цехийн тоног төхөөрөмж тус тус хандивлажээ.

Эрэгтэйчүүд, аав нарыг засан хүмүүжүүлэхэд гаргаж буй хурандаа С.Батсайхан, ахмад П.Баярбаатар нарын хичээл зүтгэл болон урагш тэмүүлэх эрмэлзэл нь үнэхээр сайшаалтай. Өөрсдөө бие даахыг хичээж байгаа мөн бусдыг ч гэсэн бие даасан байдалтай болгоход тусалж байгаа байгуулллага, хувь хүмүүстэй ДОУЭБайгууллага хамтран ажиллахдаа туйлын баяртай байдаг. Хорих 405-р ангид ял эдэлж буй хүмүүсийн хийсэн урласан зүйлс үнэхээр сайн чанартай байна. Тэд дүрэмт хувцас, гутал, шаахай, бэлэг дурсгалын гэр, эмээл, шагайтай ханын чимэглэл гэх мэт зүйлсийг урлаж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.

Зургуудыг татаж авах »