“Сион” хамтлаг “Авьяаслаг Монголчууд” шоунд амжилттай оролцлоо
 
“Сион” хамтлаг “Авьяаслаг Монголчууд” шоунд амжилттай оролцлоо
 
Монгол дахь Еүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн залуучуудын сайн дурын “Сион” хамтлаг Монгол HD Телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэгт оролцож өндөрлөлөө.

Мэдээ мэдээлэл

“Сион” хамтлаг шоу нэвтрүүлгийн гурван үе шатад амжилттай оролцож, шилдэг 32-т багтлаа. Шилдэг оролцогчид багтах хүртлээ хөдөлмөр, хичээл зүтгэл, хүндлэл, үерхэл нөхөрлөл, авьяас бэлгээрээ тэд нэгдэн, шүүгч Ц.Чулуунбатын хэлснээр найрал дууны төрөл жанрт хаалгыг тогшиж биш, зад тавин орж ирлээ. Үзэгчдийн найрал дууны төрлийн тухай хэвшмэл ойлголтыг эвдсэн хамтлагийн үзүүлбэрийг доорх холбоосоор орж үзнэ үү.

https://www.youtube.com/watch?v=VEtOFgpp50c

Хамтлагийн шинэ уран бүтээл болох “Тэнгэр элчийн дуу хоолой” клип олон түмний сонорыг мялааж байна. Мөн “That’s Christmas to me” дууны клипийн нээлтийг 12-р сарын 18-ны өдөр хийхээр төлөвлөж байна.

Залуучууд тус тусын хичээл, ажил хөдөлмөрөөс гадна урлагийн салбарт хүчээ сорьж байгаа нь бахархууштай. Хамтлагтай хамтран ажиллах санал олон уран бүтээлчээс ирээд байгаа бөгөөд тэд ч ийм санал олныг хүлээн аваад байгаадаа урамтай байна.

“Сион” хамтлагийн залуустаа улам өндөр амжилт хүсэж байна.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.