Англи хэлний багш нарын семинар хоёр удаагаа зохион байгуулагдлаа

Англи хэлний багш нарын семинар хоёр удаагаа зохион байгуулагдлаа

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас зохион байгуулсан Англи хэлний багш нарт зориулсан семинар 2016 оны 5-р сарын 13-аас 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Семинарт АНУ-ын Бригам Янгийн Их Сургуулийн доктор, профессор Нэйл Ж.Андэрсон, Багш нарын тэмцээний ялагч, магистр, сургалтын материал зохиогч Сюзан Л.Гонг, Бригам Янгийн Их сургуулийн дэргэдэх Англи хэл, Хэл шинжлэлийн тэнхимийн доктор, профессор Норман В.Эванс, Айдахо дахь Бригам Янгийн Их сургуулийн дэргэдэх TESOL хөтөлбөрийн захирал, дэд профессор, доктор Майкл Пол нар уригдан ирж, сургалт хийлээ. Энэ удаагийн семинар “Англи хэл заах олон талт арга барил-Оюутан, сурагчдын хэрэгцээн дээр тулгуурлан заах нь” сэдвийн доор явагдав.

Мэдээ мэдээлэл

Семинарыг нээж Монголын Англи хэлний багш нарын холбооны ерөнхийлөгч Н.Мира үг хэлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ “Энэ семинар Монголын англи хэлний багш нарын хувьд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна” гээд семинарын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Семинарт Хөдөлмөрийн Яамны харьяа Хөдөлмөр Эрхлэлт, Үнэлгээ Судалгаа Мэдээллийн Үндэсний Төв, Иргэний Харъяалал шилжилт хөдөлгөөний Ерөнхий газар зэрэг төрийн байгууллагууд, Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургууль, Монгол Улсын Их Сурууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Боловсролын Их Сургууль, Их Засаг их, дунд сургууль, Олон Улсын Рояаль Академи, Улаанбаатар Их Сургууль, Мандах Бүртгэл Дээд Сургууль, Отгонтэнгэр Их Сургууль, Орхон Их Сургууль, Глобаль Удирдагч дээд сургууль, Олон Улс Судлалын Дээд Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Жонон Дээд сургууль зэрэг улсын болон хувийн хэвшлийн их дээд сургуулиуд, 1, 5, 24, 34, 48, 52, 60 зэрэг ерөнхий боловсролын дунд сургуулиуд, Монгени, Орчлон, Оюунлаг, Шинэ үе, Шилдэг, Багануур дүүргийн Гүн Галуутай цогцолбор, Шинэ зуун билэг зэрэг хувийн хэвшлийн дунд сургуулиуд, Сантис Боловсролын төв, Монголын Англи хэлний багш нарын холбоо зэрэг олон газраас нийт хоёр зуун тавь гаруй англи хэлний багш, удирдах хүмүүс хүрэлцэн ирж оролцлоо.  

Хэлний мэдлэгээ сайжруулах, дадлага хийх, үгийн сангаа баяжуулах, хичээлд суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх,  суралцагчдын хэрэгцээн дээр тулгуурлах зэрэг асуудлаар дадлагад чиглэсэн сургалтын ач холбогдол өндөр байсныг оролцогчид хэлж байв. Багш нар Монголд улсад англи хэл үр дүнтэй заахыг урамшуулан дэмжсэн зочин багш нарын өгсөн үнэтэй заавар зөвлөгөө, сургалтад баярлан, талархлаа илэрхийлж байсан.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.