Яагаад хожмын үеийн гэгээнтнүүд тамхи татаж, архи хэрэглэдэггүй, тэр ч бүү хэл цай, кофе хүртэл уудаггүй юм бэ?

Яагаад хожмын үеийн гэгээнтнүүд тамхи татаж, архи хэрэглэдэггүй, тэр ч бүү хэл цай, кофе хүртэл уудаггүй юм бэ?

Мэдээ мэдээлэл

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдтэй харилцдаг байсан хүмүүс тэд хоол ундандаа согтууруулах ундаа, цай, кофе хэрэглэгдэггүй дадал хэвшилтэй болохыг нь анзаардаг. Яагаад тэд хэрэглэдэггүй юм бол?

Тэдний дагаж мөрддөг эрүүл мэндийн хуулийг Мэргэн ухааны үг гэж нэрлэдэг. Их Эзэн энэхүү хуулийг 1833 онд Өөрийн хүүхдүүдийн бие махбодын болоод сүнслэг байдлын тусын тулд илчлэлтээр өгсөн (Сургаал ба Гэрээ 89). 

Анагаах ухааны судалгаа шинжилгээ сайн хөгжөөгүй байсан цаг үед Их Эзэн хүний биед ямар хоол хүнс сайн (С ба Г 89:10-17) мөн тамхи, архи, кофе, цай гэх мэт ямар хүнс муу (С ба Г 89:5-9) болохыг хүн төрөлхтөнд аль хэдийн илчилсэн байжээ.

Мэргэн ухааны үгийн дагуу амьдарснаар ирдэг адислалууд нь зөвхөн сайн эрүүл мэндийг өгөөд зогсохгүй, уг тушаалыг дагадаг хүмүүст хамгаалалт, мэдлэг, мэргэн ухааныг мөн адил өгдөг юм (С Ба Г 89:18-21).

Цаашилбал, Мэргэн ухааны үг архидалтаас үүдэлтэй гэр бүлийн хүчирхийлэл, автын болон ажлын байрны осол, хөдөлмөрийн бүтээмж, ургийн хөгжлийн гажиг зэрэг нийгмийн болон гэр бүлийн олон асуудлыг багасгахад тусалдаг. Мөн энэ нь нийгэмд үзүүлдэг эрүүл мэндийн халамжийн ачаа дарамтыг бууруулан, иргэдийн насыг уртсгахад нөлөөлдөг.

Архидалттай тэмцэн, Мэргэн ухааны үгийг дагаснаас амьдрал нь сайжирсан нэгэн хожмын үеийн гэгээнтэн гэр бүлийн дараах жишээг үзнэ үү:

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.