Чойбалсан хотод цэвэр усны төсөл хэрэгжүүлэв

Чойбалсан хотод цэвэр усны төсөл хэрэгжүүлэв

Дорнод аймгийн Чойбалсан хотын захирагчийн алба энэ оны 2-р сард Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын Монгол дахь салбарт хотынхоо цэвэр усны хангамжийг сайжруулахаар хоёр худаг бариулах хүсэлт тавьсан юм.

Мэдээ мэдээлэл

Дорнод аймгийн Чойбалсан хотын захирагчийн алба энэ оны 2-р сард Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын Монгол дахь салбарт хотынхоо цэвэр усны хангамжийг сайжруулахаар хоёр худаг бариулах хүсэлт тавьсан юм.

 

Энэрлийн байгууллага худаг барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байхдаа бодит байдал дээр дөрвөн худаг шаардлагатай болохыг олж мэдсэн бөгөөд уг төслийн хүрээнд Чойбалсан хотод дөрвөн худаг барих зөвшөөрөл 6-р сард батлагджээ. Төсвийн санхүүжилтээр барилга гүйцэтгэгч компанитайгаа гэрээгээ байгуулан, улмаар гүйцэтгэгч компани худгуудыг өвлөөс өмнө хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгээр барилгын ажилдаа шамдан оржээ.

Худгуудаа 9-р сарын 28-нд ашиглалтад оруулсан бөгөөд тэдгээр худгаас нийт 2400-4900 хүн ундаалах юм. Мэргэжлийн хяналтын алба болон хотын барилга байгууламжийн инженерүүд худгуудын барилгын чанарт маш сайн гэсэн үнэлгээг өгчээ. Худгуудыг хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээнд хотын удирдах алба, мэргэжлийн хяналтын алба, цагаачлалын алба, инженерүүд, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн орон нутгийн удирдагчид, барилгын ажлыг гүйцэтгэсэн компаниас болон хэрэглэгч 100 гаруй хүн хүрэлцэн ирж оролцов.

Хотын удирдлага Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагын Чойбалсан хотын иргэдэд ундны цэвэр усны байгууламж барьж өгсөн өгөөмөр дэмжлэгт гүн талархлаа илэрхийллээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.