Сүм Азид шаваа тавин, сүндэрлэн босож байна

Сүм Азид шаваа тавин, сүндэрлэн босож байна

2016 оны 6-р сарын 27 22 улс орноос бүрддэг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Азийн бүсэд сүүлийн хоёр жилд олон чухал түүхэн үйл явдал болж өнгөрлөө.

Мэдээ мэдээлэл

2016 оны 6-р сарын 27

22 улс орноос бүрддэг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Азийн бүсэд сүүлийн хоёр жилд олон чухал түүхэн үйл явдал болж өнгөрлөө. Тухайлбал: 2014 онд Хонконгийн Сүм номлолын ажил зохион байгуулагдсаны 65 жилийн ой, Тайваний Тайпей ариун сүм онцгойлон адислагдсаны 30 жилийн ойгоо тус тус тэмдэглэв. Энэ жил Хятадын Хонконгийн ариун сүм онцгойлон адислагдсаны 20 жилийн ой, Вьетнам, Тайланд улс хоёулаа газар нутаг нь онцгойлон адислагдсаны 50 жилийн ой, Тайвань улс Хонконгоос анхны номлогчид ирсний 60 жилийн ойг тэмдэглэлээ.

Азийн хожмын үеийн гэгээнтнүүд эдгээр түүхэн үйл явдал зөвхөн тэмдэглэлт өдөр төдий биш гэдгийг харуулахаар шаргуу ажиллав. 2016 оны 6-р сарын 5-нд болсон онцгой чуулган дээр Хонконг дөрвөн гадсаа зургаа болгон тэлжээ. 2016 оны 6-р сарын 26-ны байдлаар Тайваньд хамгийн сүүлчийн Чай Тайвань дүүрэг гадас болсноор Тайвань 17 гадастай болоод байна. Азийн бүсэд одоо 35 гадас байгаа бөгөөд өнгөрсөн хоёр жилд 14 гадас нэмэгджээ.

Монгол, Энэтхэг, Пакистан, Камбож, Вьетнам, Индонезийн болон өөр бусад үндэстний гишүүд гэр бүлээ, цаашлаад эх орондоо байгаа Сүмийг хүчирхэгжүүлэхээр Хонконг дахь ариун сүм рүү явсаар байна. 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр ерөнхийлөгч Томас С.Монсон Тайландын Бангкокийн ариун сүмийг зарласан тул үүний бэлтгэл ажил болгож Тайландын гишүүд Хонконгийн ариун сүмд итгэл төгс орж байна.

Вьетнамын Ханой номлол энэ жилийн 3-р сарын 1-нд нээлтээ хийсэн бөгөөд Вьетнамын засгийн газар 5-р сарын 31-нд Сүмд албан ёсны зөвшөөрөл олгов. Энэ хоёр чухал үйл явдал хоёулаа ахлагч Гордон Б.Хинклигийн 1966 онд Сайгон дээр зогсоод, Өмнөд Вьетнамыг номлолын ажлын төлөө онцгойлон адисалснаас хойш 50 жилийн дараа, ерөнхийлөгч Хинкли 1996 онд нэгдсэн Вьетнам улсад дахин залбирахаар буцаж ирснээс хойш 20 жилийн дараа тохиож байна. Тэрээр “Их Эзэний цагт энэхүү газар нутаг нээгдэн, олон гайхамшигтай хүн сайн мэдээний үр жимсийг хүртэгчид болох болно” хэмээн залбирчээ.

Өмнөх арван жилүүд дэх Азийн мянга мянган итгэлтэй анхдагч гэгээнтний ажил үйлс, зүрх сэтгэлийн залбирал Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдийн тал хувийнх нь гэр орон болох энэ өргөн уудам бүс нутагт сайн мэдээний үр жимсийг авчрах боломжтой болгосон юм.

Нэмэлт эх сурвалжууд

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.