Тайваны шинэ вэбсайт Мормон мэдээний булангийн 80 дахь вэбсайт боллоо

Тайваны шинэ вэбсайт Мормон мэдээний булангийн 80 дахь вэбсайт боллоо

Тайван дахь Мормон мэдээний булан вэбсайт нь MormonNewsroom.org вэбсайтын 80 дахь мэдээний булан вэбсайт боллоо.

Мэдээ мэдээлэл

Тайван дахь Мормон мэдээний булан вэбсайт нь MormonNewsroom.org вэбсайтын 80 дахь мэдээний булан вэбсайт боллоо.

 

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нөлөө бүхий удирдагчид, олон нийтэд зориулсан Сүмийн албан ёсны мэдээллийн эх сурвалж болох дэлхийн хэмжээний MormonNewsroom.org-оос гадна орон нутгийн хэмжээнд 79 өөр сайт дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулдаг.

Дэлхийн өнцөг булан бүрийн 15.6 сая гаруй гишүүнтэй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Мормон мэдээний булангийн олон улсын вэбсайтууд нь улс тус бүрийнхээ Сүмийн гишүүд, сонсогч олон нийтийг зохих мэдээллээр хангадаг бөгөөд украйн, итали, португали, франц гэх зэрэг нийт 29 хэл дээр байдаг.

Вэбсайт нь үйлчлэлийн төсөл, олон нийтийг хамарсан яриа хэлэлцүүлгээс эхлээд Сүмийн гишүүдийн түүхийг хуваалцах зэрэг өөр өөр утга агуулгатай байдаг.

Үүнээс гадна MormonNewsroom.org өөр өөр улсад Сүмийн удирдагч, гишүүдийн хийж байгаа ажил үйлсийн талаар хуваалцах “Дэлхий даяарх мормончууд” хэмээх нэртэй цувралыг нийтэлж гаргадаг.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.