Мэдээ мэдээлэл

Монголд цэвэр усны төсөл хэрэгжүүлэв

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (ДОУЭБ) нь 2006 оноос хойш Монгол улсад нийт 18 цэвэр усны төсөл хэрэгжүүлэв. Тус төслүүдийг Дорнод аймгийн Чойбалсан, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Дархан-Уул аймгийн Дархан мөн Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг зэрэг аймаг, хот, сум, дүүрэгт хэрэгжүүлжээ.

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага (ДОУЭБ) нь 2006 оноос хойш Монгол улсад нийт 18 цэвэр усны төсөл хэрэгжүүлэв. Тус төслүүдийг Дорнод аймгийн Чойбалсан, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Дархан-Уул аймгийн Дархан мөн Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг зэрэг аймаг, хот, сум, дүүрэгт  хэрэгжүүлжээ. Нийт арваннайман худгаас арваннэг нь гүний худаг, зургаа нь усны автомашинаар ус зөөж дүүргэдэг ус түгээх цэг юм.

Саяхан ДОУЭБ-ын төлөөлөгч ноён Mэйнс төсөл хэрэгжүүлсэн газруудаар очиж, үйл ажиллагаатай нь танилцав. Одоогийн байдлаар эдгээрийн арванзургаа нь бүрэн ажиллагаатай байгаа бөгөөд мянга мянган хүнийг өдөр тутaм ундны цэвэр усаар хангаж байна. Судалгаагаар нийт 3954 өрх эдгээр худгаас усаа авдаг гэсэн тооцоо бий. Эрэгтэй, эмэгтэй, хүүхэд хөгшчүүл хэдэн зуугаараа усны тэргээ түрэн, өдрийнхөө хэрэгцээний усаа авч яваа нь төлөөлөгчид ажиглагджээ. Тэдний заримтай нь ярилцаад, өдөрт худгаас хэдэн удаа ус авч байгааг асуухад хүмүүс дор хаяж хоёр удаа, гэхдээ ихэнхдээ 3-4 удаа хэмээн хариулав.

Төлөөлөгч хэлэхдээ ДОУЭБ нь хүмүүнлэгийн чиглэлээр олон сайн үйлс хийж, төсөл хэрэгжүүлдэг ч айл өрхүүдийг ундны цэвэр усаар хангахаас илүү ачтай буянтай ажил гэж үгүй билээ. ДОУЭБ-ын хэрэгжүүлсэн төслөөр бий болгосон худаг, ус түгээх цэгүүд олон хүнд гайхамшигтай адислал болсон юм гэв.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.

Зургуудыг татаж авах »