Хэв маягийн удирдамж - Сүмийн нэрний тухайд

Хэв маягийн удирдамж - Сүмийн нэрний тухайд

Сэдэв

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол сүмийн албан ёсны нэр юм. Энэхүү бүтэн нэр нь 1838 онд Иосеф Смитэд Бурханаас илчлэлтээр өгөгдсөн юм.

“Мормон сүм” хэмээх хоч нэрийг олон нийт хэрэглэж ирсэн ч энэ нь зөвшөөрөгдөөгүй нэр бөгөөд сүмийн зүгээс хэрэглэхгүй байхыг хүсдэг.

Сүмийн тухай бичихдээ эдгээр удирдамжийг дагана уу:

  • Сүмийн нэрийг эхэнд нь “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм” хэмээн дурдана.
  • “Мормоны сүм”, “ХҮГ сүм”, Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм” хэмээн хэрэглэхээс зайлсхийнэ үү.
  • Хэрэв богиноор дурдах шаардлагатай бол “сүм” эсвэл “Есүс Христийн сүм” хэмээх нь зөв болно.
  • Сүмийн гишүүдийн тухайд бол хэдийгээр “мормончууд” гэж хэлэхийг хүлээн зөвшөөрдөг ч “хожмын үеийн гэгээнтнүүд” гэх нь зүйтэй юм.
  • “Мормон” хэмээх нэр нь Мормоны Ном, Мормон табернеклын найрал дуучид, Мормон зам гэх мэт нэрнүүдэд зөв хэрэглэгдсэн ба “Мормон анхдагчид” зэрэг тэмдэг нэрээр хэрэглэгдэж болно.
  • “Мормонизм” хэмээн хэллэгийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаал, соёл, амьдралын өвөрмөц хэв маягийг тодорхойлох тохиолдолд зөвшөөрнө.
  • Олон эхнэртэй хүмүүс ба байгууллагуудыг ярьж байгаа үед “мормончууд,” “Мормон фундаменталист,” “Мормон тэрс үзэлтнүүд” гэх нь буруу болно. Хэвлэлийн нэгдсэн загварын номонд тэмдэглэхдээ: “ Мормон гэдэг нэр томъёо нь Иосеф Смитийг нас барсны дараа салж гарсан бусад … сүмд зөв хэрэглэгдээгүй болно” гэжээ.

Хэв маягийн удирдамжийн тайлбар:Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн талаар мэдэгдэл хийхдээ эхний өгүүлбэрт сүмийн нэрийг бүтнээр нь хэрэглэнэ үү. Сүмийн нэрийг хэрэглэх тухай дэлгэрэнгүй мэдээллийг Хэв маягийн удирдамж.