Удирдлага ба зохион байгуулалт

Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл

Азийн бүс дэх Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг ихэвчлэн Далын чуулгын гишүүн бөгөөд тухайн томилогдсон бүсдээ амьдардаг бүсийн ерөнхийлөгч болон түүний хоёр зөвлөх удирддаг. Уг гурван удирдагч Тэргүүн Зөвлөлийн удирдлаган доор тухайн албандаа үйлчилж байдаг.
Одоогийн Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл:

Тэргүүн Зөвлөл

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг бошиглогч, үзмэрч, илчлэгч хэмээгдэх 15 төлөөлөгч удирддаг. Төлөөлөгчөөр хамгийн удаан үйлчилсэн хүн нь сүмийн ерөнхийлөгч болж, сүнслэг удирдамжийн дагуу өөр хоёр төлөөлөгчийг зөвлөхөөрөө сонгодог. Энэ гурван хүн нь сүмийн удирдах дээд байгууллага болох Тэргүүн Зөвлөлийн үүргийг гүйцэтгэдэг.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулга

Арванхоёр эрийн нэг нь татвар хураагч, бусад нь Галилийн тэнгист ажиллаж байсан загасчид байсан юм. Тэд үйлчлэхээр дуудагдахдаа өөрсдийг нь дуудсан түүнийг дэлхий дээр гэрчлэхэд өөрсдийгөө зориулсан билээ.