Хэвлэлийн мэдэгдэл

Яагаад хожмын үеийн гэгээнтнүүд тамхи татаж, архи хэрэглэдэггүй, тэр ч бүү хэл цай, кофе хүртэл уудаггүй юм бэ?

Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлийн шинэ бүрэлдхүүн

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Азийн бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл өөрчлөгдөн, Бүсийн ерөнхийлөгчөөр Ахлагч Рэнди Д.Фанк, одоо нэгдүгээр зөвлөхөөр үйлчилж буй Ахлагч Дэвид Ф.Эванс, хоёрдугаар зөвлөхөөр Ахлагч Петр Р.Мэурс нар тус тус томилогдлоо.

“Итгэл найдвар, Боломж Улаанбаатар - 2017” марафон гүйлтэд Сүмийн гишүүд оролцлоо

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Монгол дахь Олон Нийттэй Харилцах Албаны санаачлагаар Сүмийн олон гишүүн “Итгэл найдвар, Боломж Улаанбаатар - 2017” марафон гүйлтэд оролцон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих үйлсэд хувь нэмрээ орууллаа.

Цусны донорын өдөрлөг зохион байгууллаа

Баянзүрх дүүргийн 1-р хороонд байрладаг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн байран дээр Цусны донорын өдөрлөг зохион байгууллаа.

Ерөнхийлөгч Монсон ерэн насны ойгоо тэмдэглэж байна

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгч Tомас С.Монсон 2017 оны 8-р сарын 21-нд ерэн насныхаа ойг тэмдэглэнэ.  Охин Анн М.Дибб эгчийн хэлснээр түүний ерэн насны төрсөн өдрийг Солт Лэйк ситид “гэр бүлийн хүрээнд нам гүмхэн” тэмдэглэх болно. Гэрийнхэн нь энэхүү онцгой баярын мэндийг хүргэх, нимбэгний бялуу, зайрмаг зооглохоор цуглах болно.

Дурангийн хагалгааны дадлага сургалт зохион байгууллаа

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллагаас санхүүжүүлэн Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт Дурангийн хагалгааны дадлага сургалтыг долоо хоногийн турш зохион байгууллаа.

Зуунмод сумын номын санг шинэчиллээ

Дэзэрэт Олон Улсын Энэрлийн Байгууллага болон “Амжилтын төлөө залуус” ТББ саяхан Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн номын санг шинэчлэн сайжруулах ажилд гар бие оролцон, хамтран ажиллалаа.

Аврагч Есүс Христийнхтэй адил үйлчлэл

Бидний Аврагч Есүс Христ амьдралынхаа турш тасралтгүй бусдад үйлчилж, шавь нартаа  төгс үлгэр жишээ үзүүлж байсан олон түүхийг бид мэддэг. Бидний зүрх сэтгэл уян зөөлөн, дуулгавартай, Бурханыг хайрлах хайраар дүүрэн байснаар тусламж хэрэгтэй байгаа хүмүүст хамгийн сайнаараа үйлчлэх боломж үргэлж тохиолддог.

Сүм “Дэлхийг гэрэлтүүлцгээе” Христийн мэндэлсний баярын санаачилга гаргалаа

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Есүс Христийн мэндэлснийг тэмдэглэн өнгөрүүлэх мөн хүмүүсийг Христийн мэндэлсний баярын өдрүүдээр бусдад үйлчлэхэд урамшуулан дэмжих дэлхий дахиныг хамарсан үйл ажиллагааг санаачилж байна.2016 оны 11-р сарын 25-наас 2017 оны 1-р сарын 1-нийг дуустал “Дэлхийг гэрэлтүүлцгээе” Христийн мэндэлсний баярын санаачилга дэлхий даяар олон түмэнд хүрэх болно.

“Сион” хамтлаг “Авьяаслаг Монголчууд” шоунд амжилттай оролцлоо
 

Монгол дахь Еүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн залуучуудын сайн дурын “Сион” хамтлаг Монгол HD Телевизээс зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэгт оролцож өндөрлөлөө.